Friday, April 17, 2020

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЛЭГ СОРИХ "ДЕМОС" ТЭМЦЭЭН


Төрийн захиргааны чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн оюутны эрдэм шинжилгээний ур чадвар,  хандлагыг хөгжүүлэх зорилго бүхий “ДЕМОС” шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг сорих уламжлалт тэмцээн нь суралцагчдын мэргэжлийн суурь мэдлэг, чадварыг сорих, төрийн захиргааны чиглэлээр үзсэн мэдлэгээ бататгах, сэргээх, сонсогчдын сурах идэвх, бүтээлч сэтгэлгээ, практик дадлыг хөгжүүлэхэд оршино.
2019-2020 оны хичээлийн жилд гурав дахь удаагийн тус тэмцээнийг Этүгэн Их Сургуулийн Инженерчлэл, Эдийн Засаг, Менежментийн Сургууль зохион байгуулав. Уг тэмцээнд МУИС-ОУХНУС, ШУТИС-БУХУС, Этүгэн Их Сургуулийн нийт 10 орчим баг оролцож мэдлэг ухаанаа сорьсон болно. 


















No comments:

Post a Comment